Гоо сайхан
Цайруулагч тосыг тогтмол хэрэглэж байж л сэвх арилна гэдэгт та итгээрэй
Манай эмэгтэйчүүдэд нэг сэтгэл зовоодог зүйл нь яах аргагүй “ Сэвх “ байдаг. Сэвх, батганы тос, кремийг эрэл сурал болон авчихаад ганц хоёр түрхмэгцээ л үр дүнг нь хүлээдэг. Тэгээд санаанд нь хүрэхгүй болохоор хаячихдаг. Харин ийм үйлчилгээтэй тосыг уйгагүй хэрэглэж байж л үр дүнд хүрнэ.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Нүүрний үс

Нүүрний үсийг цэвэрлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ.
• Лав хэрэглэх. Нүүрний үсэрхэг хэсэгт лавыг түрхэн царцаагаад хуулж авна. Хэрэв зөв хэрэглэсэн бол үсний ёзоорыг тасалж дахин үс ургахааргүй болгодог. Чанар, найрлага сайтайг сонгох хэрэгтэй.
• Хусах. Нүүрний үсэрхэг хэсэг, сахлыг ихэвчлэн хусах аргаар цэвэрлэдэг боловч энэ нь түр зуурын арга хэмжээ болдог бөгөөд үс дахин хурдан өрвийж ургах муу талтай.
• Тос түрхэх. Зориулалтын тос нүүрэндээ түрхэхэд үсийг унагааж арьсыг зөөлрүүлнэ. Гэвч арьсыг улайлган зарим үед гэмтээдэг тал бий. Анх удаа хэрэглэх гэж байгаа бол зааврын дагуу хэсэгхэн газар түрхээд харшил өгөх үгүйг туршиж үзэх хэрэгтэй.
• Электролизийн арга. Энэ нь үсийг дахиж ургахгүй болгон үндсээр нь авдаг арга юм. Мөн зааврийн дагуу зөв хийгдсэн бол маш үр дүнтэй арга, гэм нь нилээд өвтгөдөг.
• Цайруулах арга. Сийрэг үстэй хэсэгт тохиромжтой. Үсийг цайвар өнгөөр будаж харагдахааргүй болгодог. Энэ аргыг тогтмол хэрэглэхгүй бол үс ургахад хуучин өнгө нь ялгарч гарч ирнэ.
• Хямсаа хэрэглэх. Хямсаагаар үсийг зулгааж нилээд үр дүнтэй. Хямсаагаар зулгаасны дараа улайж хавдахыг багасгахын тулд мөсийг алчуураар жийрэглэн жин тавих юмуу хүйтэн усанд базсан алчуураар бигнүүр тавьж болно.

 

 
Мөн бүсгүйчүүддээ сануулахад сайхан өгзөгтэй харагдъя гэвэл:
 Таараагүй дотуур хувцас, ялангуяа дотуур өмд битгий өмс. Мөн хэт их тор, дэндүү онцгой хээтэй тор, үдээс, резин ихтэй дотуур өмд болж өгвөл битгий өмсөөрэй.
 
[ Дэлгэрэнгүй... ]
 
Хүмүүсийн арьсны тухай сонирхолтой 10 баримт
  1.    Арьс нь биеийн хамгийн чухал  эрхтэн юм. Насанд хүрсэн хүний арьсны талбай нь 1,5-2 хавтгай дөрвөлжин метр, харин жин нь аливаа өөр дотор эрхтнээс их бөгөөд нийт жингийн 15 орчим хувийг эзэлдэг байна.

2. Сэвх нь өсвөр насанд илүү олонтоо гарч, харин 30 нас гэхэд бараг алга болдог. Сэвх харладаг нь санамсаргүй хэрэг бишээ. Зарим жирэмснээс тогтсон сэвх нийтлэг эмэгтэйчүүдэд гардаг. Сэвх байгаа нь хүний биед гэрлээс хамгаалдаг нөсөө /пигмент/ болох меланины хэмжээ буурч байна гэсэн хэрэг.
[ Дэлгэрэнгүй... ]
 
“ С “ витамины юуны хэрэгцээг хангадаг вэ?...
Таны ууж байгаа ундaa, шингэн зүйл нь хүний сэтгэл санаа, нүүрний арьсанд мэдрэгддэг. Хэрэв чи үргэлж өтгөн байхуу цай, кофе мэтийг ууж заншсан бол нүүр царай чинь ялдам тунгалаг харагдах үндэслэлгүй. Тиймээс энэ хэвшмэл зуршлаа орхиж "гоо сайхны коктейль" хэрэглэж байхыг зөвлөе. Шүүс шахагч байхад л хангалттай.

“Гoo сайхны өглөө" коктейль
Лууван 1ш, хүрэн манжин 1ш, яншуй. Лууван, хүрэн манжинг 1:1 харьцаатай авна. Г Үүнийг өөрийн таашаалаар өөрчилж болно.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Хөхөө сайхан хэлбэртэй болоход анхаарал тавьдаг уу?
Хүн болгон адилгүй гэдэг шиг хүүхэн болгоны хөх адилгүй байдаг.
· Орчин үеийн охид бүсгүйчүүд өөрийнхөө хөхийг жижигхэн гэж голох, хэлбэр муутай гэж сэтгэл дундуур явах нь элбэг болж. Тэгээд ч сайхан хөхтэй байхыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж хаа байх билээ.
Ингэхэд хөхнийхөө хэлбэрийг яаж хэвээр нь хадгалах вэ?
· Бага насны охидод сануулахад хөхөө дөнгөж ургаж эхлэх үеэс нь арчилж сурах хэрэгтэй.
· Хөхөө ургаж эхлэх үеэс нь арчилж тордвол сайхан хэлбэртэй болно.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Арьсны өнгө сэргэдэг цагийг та мэдэх үү ?
 17-20 цагийн хооронд арьсны өнгө сэргэдэг
Ямар ч төрлийн арьсанд мөсөн иллэг тохирдог талаар гоо сайханчид зөвлөдөг.
Иймээс орой амрахаасаа өмнө зөөлрүүлсэн устай мөсөөр иллэг хийгээд үзээрэй. Энэ нь таны арьсанд сайн нөлөөтэй төдийгүй үр дүнгээ богино хугацаанд харуулах юм. Мөн өглөө босоод, тэжээлийн тос хангалттай түрхэх хэрэгтэй.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Брэндийн түүхээс
Хаврын улирал болж хүүхэд залуучууд нүүрний гоо сайхандаа санаа тавьж байдаг. Дэлхийн шилдэг брэндээс толилуулж байна.
[ Дэлгэрэнгүй... ]
 
<< Эхлэл < өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Yр дүн 9 - 16 - 16

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.