|
Хайр гэж юу вэ, ямар зүйл байдаг юм бол?
Энэ ойлголт хүн бүрийн дотор өөр өөр зүйл байдаг байх л даа. Хайрт юу? Хайртай болов уу? гээд асуултууд...
Би чамд хайртай гэдэг үг ч бас хүн бүр өөрөөр ойлгож хэлнэ. Нэг хүн ч өнөөдөр нэг өөр, маргааш нэг өөр утгаар хэлнэ.
Тэгэхээр миний бодлоор хэт гүнзгийрүүлж бодохгүй хол байгаа бол сайхан харилцаад, мэдээж өөрийнхөө мэдрэмжийг хэтрүүлэлгүй тааруулаад илэрхийлж ойлгуулаад байж байгаад аль болох танихыг хичээ. 2 жил гэдэг бага хугацаа биш, хэрвээ тэр сайн залуу бол алдахгүй л бай гэж зөвлөмөөр байна. Гэхдээ мэдээж ар, гэрийг нь хар, архи дарсанд дуртай эсэхийг нь мэдээрэй.
Тэгээд ирээдүйд хамт амьдрахад болохоор хүн гэж бодвол харилцаж байгаад уулзаад үз. Хэсэг уулзаж байгаад хүсвэл хүссэнээ хий, жирэмснээс сэргийлээд л хийгээрэй. Тэгээд хамт байгаад үзэхээр аяндаа цаашдаа үүрд хамт байж чадах уу? гэдэг чинь мэдэгдэх байх. Хэрвээ тэгж чадахаар бол тэрнээсээ бас мэдрэгдэж байгаа зүйлийг нь асуугаад үзэж болох байх. Тэгээд аяндаа л зүрх сэтгэлээ дага гэдэг дээ.
Миний хувьд лав хичнээн ганцаардсан ч үнэхээр таалагддаг хүн л биш бол тэгж татагдаж мөрөөдөж байгаагүй. Би бас 2 жил орчим гадаадад амьдарч байсан.
За би бол эмэгтэй дүүдээ лав иймэрхүү л зүйл зөвлөх байх. Хамгийн гол нь хэт гүнзгий бодож, хайртай гэж итгэж болохгүй. Бас гадаад хүмүүстэй сайнтай нь найзла л даа. Монгол биш байсан ч хүн л юм чинь. Ганцаардаж байна гээд ганцаараа яваад байж болохгүй шүү дээ.
|