Монгол хэл дээр хичээлүүд
mn.khanacademy.org хаягаар орж хичээлүүд үзэж болох юм байна. Зарим нь нуршуу урт санагдвал гүйлгээд үзээрэй.
 
Охид анх удаа охидын эмчид үзүүлэх
Охидын эмчид хэдэн настайгаас үзүүлж байх хэрэгтэй вэ?
Ямар нэгэн зовуурьгүй бол охид бэлгийн бойжилт эхэлсэн үеэс буюу 9-10 настайгаас охидын эмчид үзүүлж болно
Зовуурьгүй байсан ч эмчид үзүүлж болно. Учир нь урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид үзүүлж зөвлөгөө авч болно

Охидын эмчид үзүүлэхэд ямар нэгэн бэлтгэл хэрэгтэй юу?
Ямар нэгэн тусгай бэлтгэл шаардахгүй. Үзүүлэхийн өмнөх орой гадна бэлэг эрхтэн орчмоо угаах буюу усанд орж болно. Өглөө нь угаах хэрэггүй, учир нь ялгадас гардаг бол эмч түүнийг харах хэрэгтэй, угаачихвал харагдахгүй болох боломжтой.


[ Дэлгэрэнгүй... ]
 
Биений юм ба өндгөн эс боловсрох үйл явцыг үзээрэй
Эмэгтэй хүний биед өндгөн эс боловсрох буюу биеийн юм ирэхэд ямар үйл явц явагддаг болохыг харуулсан видео бичлэг. Өндгөн эс гэдэг нь эр бэлгийн эстэй нийлж хүүхэд үүсгэдэг эмэгтэй эс юм. Жирэмсэлнэ гэдэг нь Өндгөн эс ба Эр бэлгийн эс нийлж, эмэгтэйн умайн хананд бэхлэгдэх үйл явц юм. Түүнээс хойш энэ 2 эс үржин олширсоор хүн үүсдэг. Тэгвэл энэ эм бэлгийн эс маань эмэгтэйн биед хэрхэн бэлтгэгдэн ялгарч гардаг тухай энэ видеоноос үзээрэй. Англи хэл дээр, шинжлэх ухааны түвшинд тайлбарласан болохоор ойлгоход хэцүү байж магадгүй. Асуух зүйл байвал сэтгэгдлээр асуугаарай.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Охидын бэлгийн эрүүл ахуй
Эмэгтэйчүүдэд бэлэг эрхтнээс унжралдсан, цэнхэрдүү өнгөтэй бага хэмжээний ялгадас гарах бөгөөд энэ нь хорсох, загатнах ямар нэгэн зовуурь үүсгэдэггүй. Өдөр бүр бэлэг эрхтнээ угааж, дотуур хувцсаа сольж буй тохиолдолд тэр бүр ялгараад байгаа нь ч анзаарагдахгүй. Харин цагаан юм байнга их хэмжээгээр ялгарах, мөн бэлэг эрхтэн орчим таагүй зовууриуд үүсэх нь ихэнхдээ бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед илэрдэг шинж тул эмчийн зөвлөгөө авах нь чухал юм.
[ Дэлгэрэнгүй... ]
 
Сарын тэмдгийн зовиурыг хэрхэн дарах вэ?
Охид сарын тэмдэг ирэх үед ажил хөдөлмөр хийж, өдөр тутмын хэвшсэн дэглэмээ өөрчлөх хэрэггүй. Сарын тэмдгийн үед ууц нуруу, хэвлийгээр өвдөх нь зовууритай байдаг бол дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

[ Дэлгэрэнгүй... ]
 
Хөгжилтэй видео :)
Үнэхээр хөгжилтэй заавал үзээрэй. Дэлгэцээ дүүргэж байгаад. Өрөвдөөд уйлчихав даа.


 
 
<< Эхлэл < өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Yр дүн 7 - 12 - 85

Санал асуулга

Манай сайт таалагдаж байна уу?
 

Урилга

Сайтад бүртгүүлэн мэдээний админ болж мэдээ оруулах боломжтой. Мэдээг үндсэн админ шалгаад оруулах болно. Хэрвээ ойлгомжгүй хэцүү зүйл гарвал Хэлэлцүүлэгт асуугаарай.